Deprecated: mysql_pconnect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php on line 382

Warning: session_start(): Cannot send session cookie - headers already sent by (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47

Warning: session_start(): Cannot send session cache limiter - headers already sent (output started at /home/pmsmn/public_html/core.pms.mn/adodb/drivers/adodb-mysql.inc.php:382) in /home/pmsmn/public_html/core.pms.mn/includes/common.php on line 47
Монгол Улсын Төрийн шагналын тухай
Mongolian | English | Japanese
PMS :: Дэмжлэг менежментийн систем  

Үндсэн цэс
Монгол Улсын Төрийн шагналын тухай
    БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1946 оны 06 дугаар тогтоолоор Чойбалсангийн нэрэмжит шагнал бий болгож, 1962 он хүртэл олгожээ. "БНМАУ-ын төрийн шагнал тогтоох тухай" Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 07 дугаар сарын 07-ны 362 дугаар тогтоол гарч "Шинжлэх ухаан, техник, урлаг, утга зохиолын талаар онцгой сайн бүтээл гарган, улс ардын аж ахуй, соёлын байгуулалтад үнэт хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнаж байх БНМАУ-ын төрийн шагналыг бий болгож, хойшид Чойбалсангийн нэрэмжит шагнал олгох явдлыг зогсоосугай” гэж заажээ. Мөн Сайд нарын Зөвлөлийн 1962 оны 294 дүгээр тогтоолоор Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн шагнал эрхлэх хорооны дүрмийг баталсан байна. Төрийн шагналыг 1991 оноос төрийн соёрхол гэж нэрлэж байснаа 1997 оноос дахин төрийн шагнал гэж нэрлэх болжээ.
    1997 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 19 дүгээр зарлиг гарч Монгол Улсын төрийн шагналын тухай дүрмийг батласан ба уг дүрмийг 2002 оны 40 дүгээр зарлигаар шинэчлэн батлажээ. Одоо энэ дүрэм мөрдөгдөж байна. Уг дүрэмд Монгол Улсын иргэдийн авьяас билэг, оюуны бүтээлийг төрөөс шалгаруулан үнэлж Монгол Улсын төрийн шагнал олгож байна гээд түүнийг шинжлэх ухаан, танин мэдэхүйн шинэ онцгой туурвил, анхдагч шинэ техник, технологи, урлаг, утга зохиолын гоц содон нэгэн цогц, дан бүтээлд олгоно гэж заажээ.
    Төрийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хуртээх бөгөөд үүний тулд Ерөнхийлөгчийн Тамгын  газрын  дэргэд  Төрийн   шагналд   нэр  дэвшсэн бүтээлээс сонгон тодруулах ажлын хэсэг, Сонгон тодруулсан бүтээлд хянан магадлагаа хийх шинжээчдийн ажлын хэсгийг тус тус томилон ажиллуулдаг байна. Мөн энэ дүрэмд зааснаар төрийн шагналыг нэг жилд 5 хүртэл бүтээлд хүртээж болох бөгөөд хэрэв хамтын бүтээл нэр дэвшиж байгаа бол нэр дэвшигчдийн бүрэлдэхүүн нь уг бүтээлийг туурвихад голлох үүрэгтэй оролцсон 3 хүртэл хүнтэй байж болох ажээ.
    Төрийн шагналыг тухайн жилийн намрын дунд сарын шинийн 17-ны билэг дэмбэрэлтэй өдөр Төрийн хүндэтгэлийн өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч ёс төгөлдөр гардуулж, энгэрийн тусгай тэмдэг, Ерөнхийлөгчийн гарын үсэг бүхий төрийн шагналтны үнэмлэх, дагалдах мөнгөний хамт олгож байхаар дээр дурдсан дүрэмд заасан байна.
    Төрийн шагналын энгэрийн тусгай тэмдэг 1962 онд бий болжээ.
    1942 оноос хойш өнөөг хүртэл төрийн шагналыг 254 хүн хүртсэнээс 101 нь зохиолч, жүжигчин, зураач зэрэг урлаг, соёлын ажилтан, 43 нь хүний их, бага эмч, эрүүлийг хамгаалахын ажилтан, 33 нь малын эмч, мал зүйч, малчид, 35 нь аж үйлдвэр, геологийн салбарын инженер, техникийн ажилтан, ажилчид, 22 нь эрдэм шинжилгээний ажилтан, багш нар, 9 нь агрономич зэрэг газар тариалангийн салбарт ажиллагсад, 5 нь архитекторчид, барилгачид, үлдсэн хүмүүс нь бусад салбарын ажиллагсад байна. Гэхдээ дээр дурдсан салбараар ангилсан хүмүүсийн дотор тухайн салбарын эрдэмтэд, эрдэм шинжилгээний ажилтнууд орсон болно.
    Төрийн шагналыг Монгол Улсын ардын зохиолч, эрдэмтэн Ц Дамдинсүрэн гурван удаа, зохиолч Д Сэнгээ, Ч.Лодойдамба, Д.Намдаг, хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж, Н.Жанцанноров, зураач О.Цэвэгжав, эрдэмтэн Ш.Нацагдорж нар тус бүр хоёр удаа хүртжээ. Төрийн шагналыг гадаадын /хуучин ЗХУ-ын/ 8 иргэнд хүртээсэн байна.
    1946 оноос хойш 59 жил өнгөрөхөд 17 жилд нь буюу 1949, 1950, 1952, 1953, 1955, 1956, 1958, 1960, 1968, 1970, 1972, 1974, 1977, 1979, 1987, 1995, 1999 онд уг шагналыг олгоогүй байна. Нэг жилд төрийн шагнал хүртээсэн хүний тоог харьцуулж үзэхэд хамгийн цөөн нь 1965, 2002 онд тус бүр нэг хүнд, хамгийн олон нь 1990 онд 27 хүнд хүртээсэн байна.


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Админы мэдээлэл



Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »

ДМС

Системийн эрхэм зорилго Яагаад шаардлагатай гэж “ДМС”-ийн багаас үзүүлэх үйлчилгээ “ДМС” хэнд ашигтай вэ Зах зээлийн мэдээлэл Бизнесийн орчин “ДМС”-ийн гишүүн болсоны давуу тал "ДМС” Гишүүн болох

Вэбсайт

Сайтын бүтэц Хөгжүүлэгчид Тусламж

Web stats